Tuesday, March 30, 2010

Стресс өвчин мөн үү?

Стресс буюу сэтгэлийн дарамт гэдэг нь аливаа хүн өөрийн хүссэн бөгөөд үр дүн нь тодорхой бус боловч боломж байдал шахалт шаардлагатай тулгарсан эрчимтэй орох явдал юм.

а/ Үргэлж
б/ Ихэнх тохиолдолд
в/ Заримдаа
г/ Хэзээ ч үгүй гэсэн туршаад үзээрэй.

1. Ямарваа үйл явдалгүй хэвийн байдал танд уйтгартай санагддаг уу?
а-4 б-3 в-2 г-1

2. Их ажил, төлөвлөгөөтэй байх үедээ та сэтгэл хангалуун байдаг уу?
а-4 б-3 в-2 г-1

3. Их ачаалалтай үед танд ажиллахад амар байх уу?
а-4 б-3 в-2 г-1

4. Хамт ажиллагсад тал талаас чинь давшлахад тэсвэр алдардаг уу?
а-1 б-2 в-3 г-4

5. Хамт ажиллагсдынхаа шахалтыг мэдрэн, яаравчлан ажиллах нь танд таалагдахгүй юу?
а-1 б-2 в-3 г-4

6. Танд хэвшсэн хэмнэлтэй ажил таатай санагддаг уу?
а-4 б-3 в-2 г-1
7. Ээлжит ажлаа дуусмагцаа л та өөр ажил хайж эхэлдэг үү?
а-4 б-3 в-2 г-1

8. Та байнгын ажлыг эрхэмд үзэж, өөрийн хийх үйлдлээ урьдчилан боддог уу?
а-4 б-3 в-2 г-1

9. Цаг хугацаа шахуу, бүх төлөвлөгөө алдагдах үед та идэвхтэй, үр дүнтэй ажиллаж чаддаг уу?
а-4 б-3 в-2 г-1

10. Хүчтэй өрсөлдөгчтэй үед таны оюуны болон биеийн хүч илт нэмэгддэг үү?
а-4 б-3 в-2 г-1

11. Танд ээлжийн амралт тань тайван өнгөрвөл уйтгартай юу?
а-4 б-3 в-2 г-1

12. Та /мелодрам/-аас илүүтэй зодоон цохион, аймшгийн кино үзэхийг эрхэмлэдэг үү?
а-4 б-3 в-2 г-1

13. Та аз турших дуртай юу?
а-4 б-3 в-2 г-1

14. Та бэрхшээлтэй тулгармагцаа бууж өгдөг үү?
а-1 б-2 в-3 г-4

15. Идэвхгүй байдал болон хий хоосон өнгөрөөсөн цаг хугацаа чинь тэсгэл алдуулдаг уу?
а-4 б-3 в-2 г-1

16. Та орой босч, хөвсгөр буйданд шигдэн өдрийг өнгөрөөх дуртай юу?
а-4 б-3 в-2 г-1

17. Та биеийн хүчний ажлын дараа хэвийн байдалдаа амархан эргэж ордог уу?
а-4 б-3 в-2 г-1

18. Та зорилгодоо шууд дайран хүрдэг хүмүүсийн тоонд багтах уу?
а-4 б-3 в-2 г-1

19. Таныг /хуваарьт/ амьдрал тэсгэл алдуулдаг уу?
а-4 б-3 в-2 г-1

20. Та үйл явдлын халуун цөмд орохыг хүсдэг. Таны эргэн тойрны хүмүүсийн чинь эргэлт хөрвөлт таалагддаг уу?
а-4 б-3 в-2 г-1

Оноогоо тоолоод үзье.
20 оноо:
Та хэвийн ажиллахын тулд заавал цочролд орох албагүй

21-40 оноо:
Зөвхөн хааяахан цаг цагт танд цочрол зайлшгүй хэрэгтэй юм байна

41-60 оноо:
Бага хэмжээний цочрол танд үргэлжид хэрэгтэй

61-70 оноо:
Таны хувьд цочрол бол амьдрал бөгөөд танд /стресс/ тун хэрэгтэй.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment

 

Have a happy day © 2010. Дизайныг шинэчилсэн: ЭММТ-401 Эрка