Wednesday, March 31, 2010

Уурлахад эд эс үхэж, инээхэд эрч хүч нэмэгдэнэ

Амьдрал ахуй, албан ажил, нийгэмтэй холбоотой янз бүрийн асуудал хийгээд таагүй нөхцөл байдлын улмаас хүмүүсийн сэтгэл санаа тавгүйтэж, бухимдах явдал их бий. Үүнээсээ болоод бусдад уураа гаргах, зохисгүй үйлдэл хийх гэх мэт сөрөг энергийг бий болгодог.


Тиймээс хүн ямар ч үед аль болох тайван байж, биеэ барьж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хяналтаа алдахгүй, хэвийн байх нь чухал юм. Хүн тайван бус байснаар сэтгэл санаа хангалуун бус байх, гутранги, баргар царайтай харагдахын зэрэгцээ уураг тархи болон зүрх судасны хэвийн үйл ажиллагаа алдагдахаас гадна өөрийн эд эсийг үхүүлдэг.

Мөн энэ байдал нь орчин тойрныхоо хүмүүст сөргөөр нөлөөлж, таагүй уур амьсгалыг бий болгодог. Иймд аль болох тайван байж, уурлаж уцаарлахынхаа оронд үргэлж инээмсэглэж яваарай. Таны нүүр дүүрэн инээмсэглэл эргэн тойрны чинь хүмүүст баяр баясгаланг бэлэглэж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгөх болно. Түүнчлэн инээд танд залуу нас, эрч хүч өгөхөөс гадна элэгний үйл ажиллагаа

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment

 

Have a happy day © 2010. Дизайныг шинэчилсэн: ЭММТ-401 Эрка