Баярын мэнд хүргье
365 хоногоор багцалан 1 он болгож цаг хугацаа минут секундээр задлан нарийвчилсан энэ бүхэн утга учир сонин зүй тогтол нь хүний амьдралын хэмжүүр болон өдийг хүртэл иржээ. Улиран өнгөрөх он бүхэн түүх болон үлдэж өнгөрсөн оныхоо алдаа оноо амжилтаа дүгнэн цэгнэж ирэх ондоо их бүтээн байгуулалтынхаа төлөө төлөвлөх хуучин он халаагаа өгч шинэ он хаалга тогшин айсуй. Ирж буй 2011 онд эрүүл энх, амар амаглан,сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Амжуулж дуусгах олон ажилтай!
Арвижин нэмэгдэх өндөр цалинтай!
Аваад барахгүй алдар хүндтэй! …
Эдэлж дуусахгүй эд хөрөнгөтай!
Ижилсэж дасалцах олон найзтай!
Инээж барахгүй аз жаргалтай! …
Хайрлаад барахгүй сайхан дурлалтай!
Хамгаас илүү гоо үзэсгэлэнтэй!
Харамлаад дуусахгүй өгөөмөр өглөгтэй!, сүү шиг цагаахан сэтгэлтэй!, сүлд шиг хийморь золбоотой!, Олондоо хүндтэй! өөртөө зөв олз омгоор дүүрэн яваарай! шинэ оны мэнд хүргэе !!!
Thursday, December 30, 2010
Шинэ оны мэнд хүргье
Subscribe to:
Post Comments (Atom)
0 Сэтгэгдэл үлдээх:
Post a Comment