Tuesday, March 30, 2010

Хараагаа сайжруулах аргууд

Нүд бол хүний сэтгэлийн толь гэдэг. Нүд нь маш эмзэг мэдрэхүйн ямар нэгэн нян вирусээр халдварлагдсан тохиолдолд дотоод бүтэц нь гэмтэхдээ амархан. Тиймээс зөвхөн хоол хүнсэндээ А витамин хэрэглэх төдийгүй нүдээ хамгаалж байх тусгай дасгал хийж байх нь тустай.


Харааны чадвараа хамгаалах арга:


Нэг. Хараагаа жилд нэг удаа шалгуулж бай.

Хоёр. Хэрэв таны холын хараа -4 -өөс дээш муудвал мэргэжлийн нүдний эмчид үзүүлж таарч тохирсон шил, линз зүүж байх хэрэгтэй.

Гурав. Чихрийн шижин өвчнөөс сэргийл. Энэ нь нүдний хараа муудахад шууд нөлөөлдөг.

Дөрөв. Нүдэндээ гэнэтийн ямар нэгэн өөрчлөлт, хараа муудах шинж тэмдэг илэрч буй эсэхэд байнга анхаарал тавьж бай.

Тав. Нарны хэт ягаан туяанаас хамгаалж нарны шил зүүж байх хэрэгтэй.

Харааны чадвараа сайжруулах арга:

Нэг. Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулан харж бай.

Хоёр. Найзуудтайгаа тоо юмуу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох.

Гурав. Хамгийн гол нь бөмбөгөн дээр байгаа тоо юм уу үсгийг заавал харж хэлээрэй.

Дөрөв. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх дасгал хий.

Тав. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах дасгалыг тогтмол хий.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment

 

Have a happy day © 2010. Дизайныг шинэчилсэн: ЭММТ-401 Эрка