Tuesday, June 14, 2011

Эмэгтэйн хүн бүрийн заавал унших номнууд

"Ном бол халаасанд багтдаг цэцэрлэгт хүрээлэн юм" гэсэн Хятад хэлц бий. Сайхан хөгжим, сайхан ном, сайхан уран зураг гурваас илүү хүний сэтгэлзүйд гайхалтай нөлөөлж чадах зүйл гэж үгүй гэлцдэг. Гоолингоо танд амласныхаа дагуу эмэгтэй хүн бүрийн заавал унших номын жагсаалтыг хүргэж байна. Сонгодог зохиол, хүний хөгжил, түүх, танин мэдэхүйн сэдэвтэй зэрэг төрөл жанрын номнуудыг багтаасан байгаа.
Эмэгтэй хүн бүрийн заавал унших номнууд

Дэлхий дахинаа эмэгтэй хүн бүрийн заавал унших ёстой номнуудад тооцогддог сонгодог бүтээлүүдийг юун түрүүнд нэрлэх нь зүйтэй болов уу. Доорх 6 ном нь бүгд эмэгтэй хүний эмзэг нандин чанар, хайр сэтгэлийн төлөөх тэмцэл болоод гэр бүлийн аз жаргал, хосуудын харилцаа, амьдрал, тэр байтугай үхлийн талаарх гайхалтай мэдрэмжийг танд өгөх болно. Уншсаны дараа сэтгэлд нэгээхэн том орон зайг үлдээж чаддаг учраас л сонгодог бүтээлүүд үргэлж сонгомол байдаг биз.

1. “Бардамнал ба бахархал” /Pride and Prejudice/-Жейн Оустин
2. “Анна Каренина”-Лев Толстой
3. “Лолита”-Владимир Набоков
4. “Гейшагийн дурсамж”-Артур Голден
5. “Танихгүй эмэгтэйн захидал”-Стефан Цвейг
6. “Бовари хатагтай”-Гюстав Флюбер

Эрт дээр үеэс хойш эмэгтэй хүний хатан ухаан, тэсвэр хатуужил, зориг тэвчээрийг хүндлэн дээдэлж ирсэн. Доорх хоёр зохиолыг уншсанаар та бүсгүй хүн болж төрснөөрөө яахын аргагүй бахархах төдийгүй Монголын суу билигт хатдын талаар мэдлэгтэй болох түүхэн ач холбогдолтой юм.

7. “Домогт Ану хатан”-Б.Шүүдэрцэцэг
8. Монголын Их хатдын нууц товчоо-Доктор Жак Уэтерфорд

Хувь хүний хөгжил чухал болсон өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүд бидний эзлэх байр суурь улам л өндөрсөж байгаа. Амжилт руу тэмүүлэгч, амбицтай бүсгүй бүрт тус болж чадах 4 номыг нэрлэж байна.

9. “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг”-Нам Ин Сүг
10. “Ухаантай эмэгтэй баяжиж чадна”-Девид Бах
11. “Суут 100 эмэгтэй”-Шилдэг 100 цувралаас
12. "Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал 30 наснаас эхэлдэг"-Хан Кёнг А

Харин гэр бүл, сексийн амьдралын талаарх нарийн ширийн нууц, эрэгтэй болон эмэгтэй хүний сэтгэлзүйн ялгааг илүү их ойлгож, бат бөх харилцааг бий болгоход тань туслах ширээний номнууд бол:

13. Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? -Шерри Аргов
10. “Ангаргаас ирсэн эрчүүд, Сугараас ирсэн бүсгүйчүүд”-Жонн Грей
13. “Нандин бас агуу”-Луи Пажет

Эдгээр номнууд нь бүгд Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн байгаа юм. Таныг дээрх номнуудаар оюуныхаа цангааг тайлж, бүгдээс нь өөрийн амьдралд хэрэгтэй шинэ санаа, шинэ мэдрэмжийг авч чадна гэдэгт итгэлтэй байна.

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment

 

Have a happy day © 2010. Дизайныг шинэчилсэн: ЭММТ-401 Эрка