Wednesday, April 21, 2010

Flash дискнээс вирус авахгүй байх арга.


Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр
дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна...



Нэгдүгээрт:


Start - Run цэсийг ажиллуулж "gpedit.msc" гэж бичээд ok дарна

Хоёрдугаарт:

Зурган дээр байгаа Administrative Templates дээр дараад баруун талд байгаа System рүү ороод Turn off Autoplay рүү орно.

Гуравдугаарт:

Гарж ирсэн цонхноос Enabled - г сонгоод , Turn off Autoplay on: гэснийг All drives болгоод OK дарна. Ингээд л боллоо. Одоо та флаш дискээ хийх тоолондоо эхлээд вирусыг нь шалгаж байх л юм бол таны компьютер чинь вирусдахгүй гэсэн үг. Жич /Вирусны программаа байнга шинэчилж байх хэрэгтэй ! ! ! /

0 Сэтгэгдэл үлдээх:

Post a Comment

 

Have a happy day © 2010. Дизайныг шинэчилсэн: ЭММТ-401 Эрка